НИЙТЛЭЛҮҮД
“Их ах” юунд уурлав?
2012 оны 4 сарын 23

Нэг бодлын монголчууд бид тун хүн муутай улс ч юм шиг. Тэртээ тэргүй “Их ах”-ыг шалгадаг газар нь шалгах гээд төр нь гар дээрээ өргөөд аваад явахын хооронд түүний дээрээс хичнээн их дэвсэлцгээв дээ. Дэвсэлсэн хүмүүс нь ядаж байхад дандаа урьдын түүнд “хайрлаж дурлаж” байсан ах нь, дүү нь, найзууд нь байхыг яана.

Дэлгэрэнгүй үзэх >
Эх хэлнийхээ үнэлэмжийг ингэж дээшлүүлье
2012 оны 4 сарын 2

Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл яриа хоёр юм. Үнэндээ арьсны өнгөнөөс ч илүүтэйгээр биднийг бусад үндэстнээс ялгаатай харагдуулж байгаа зүйл маань эх монгол хэл маань билээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Мөрөөдлийн парламент буюу “Dream team-2012”
2012 оны 3 сарын 13

Арабын орнууд шиг, аль эсвэл өнгөт хэмээх хувьсгал хийхийг мөрөөдсөн ил далд үзэл бодолтой хүмүүс манайд цөөнгүй бий. Үнэндээ гомдогсод, шаралхагсад, бүүр зарим нь өөрийг нь яагаад ч сонгохгүй байгаа тул арга ядаад хүчээр ч хамаагүй парламентын гишүүн болчих санаатай нөхдүүд л дээ. Яахав, сонгуульд луйвардуулаад гишүүн болж чадаагүй нэг нь бас бий л байх.

Дэлгэрэнгүй үзэх >
Ирээдүйгүй улс өнгөрснөөрөө бахархана
2012 оны 1 сарын 25

Улаанбаатарчууд бидний аж төрөн суугаа дөрвөн уулын дундах энэ хонхорыг урьд цагт “Хүн чулууны хонхор” хэмээн нэрлэдэг байсан юм гэнэ лээ. Хот хүрээ бий болохоос өмнө энд урьдын эздийнх нь булш бунхан, хөшөө чулуу элбэг байж л дээ. Одоо бидний ажиллаж амьдарч байгаа зарим нэг байшингийн суурийг тэдгээр чулууг оролцуулан барьсан ч гэсэн яриа байдаг. Ийнхүү шинэ үеийнхэн өөрсдийн амьдрах энэ газраа өөрчилсөөр өнөөгийн дүр төрхийг нь бий болгожээ.

Гэтэл энэ газар угаасаа ийм хүн чулуутай байх тавилантай юм уу, монголчууд бид үүнд тийм их дуртай юм уу, нэг мэдсэн “Хүн чулууны хонхор” маань буцаад хүн чулуугаар дүүрч одоо “Хүн чулуун хот” болжээ. Хаашаа ч харсан хүн чулуу, гадна дотны, алдартай алдаргүй, таньдаг таньдаггүй, сайн муу дүүрэн хүн чулуу хотын төвдөө ч их, зах хавиараа бол бүүр бөөнөөрөө эрийлдэн сэрийлдэн хүн айлгана.

Дэлгэрэнгүй үзэх >
СУДЛААЧДЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ
2011 оны 12 сарын 14

Төсөрхөн ардчилсан ерөнхийлөгч маань поп дуучин Д.Болдод төрийн соёрхол хэмээх шагналыг өгөөтөхлөө. Хуучны коммунист шагналын тогтолцоо хэв хэвээр байгаа энэ цаг үед хамгийн коммунист биш шагнал бол төрийн шагнал л даа. Учир нь бүтээлд өгдөг, гарамгай бүтээл туурвисан л бол хэн ч байсан авах боломжтой, ёстой ардчилсан шагнал. Насаараа зүтгэсэн юм хөөрхий, эсвэл жуух бичгээс авахуулаад шагналын шат дамжлага бүрийг дамжсаар одоо л нэг авах цаг, нас нь ч боллоо гэсээр тэмдэг зүүж өгч уйлуулдаг уйтгартай шагнал ч биш. Зүүж чадаагүй нэг нь “Намайг хэзээ гавьяат болох гээд байна”, “Хүмүүс шагнуулсан гээд баяр хүргээд болдоггүй” гээд шагнал горьдоод, гуйгаад, нэхээд байгааг нь харахаар хичнээн өрөвдөлтэй.

Дэлгэрэнгүй үзэх >
БОДЛЫН ХУЛГАЙЧ БУЮУ “МУУ ХҮН”-ИЙ ТҮҮХ
2011 оны 11 сарын 14

Хуучин цагийн “эв хамтач” утга зохиолд (урлагт) манай талын болоод дайсны талын хэмээх нэгэн хэвшмэл дүрүүд элбэг байдаг байлаа. Манай талынх нь учиргүй сайн хүний хайлан, харин эсрэг талынх нь муу муухайн цуглуулга. Одоо ч зарим нэг кино жүжигт тоглосон залуучууд сайн талын дүр бүтээв, эсвэл эсрэг талын муу хүний дүрд тоглолоо гэх мэтээр ярих нь бий. Харин амьдрал дээр туйлын сайн, эсвэл саар хүн гэж үгүй. Хэнийг хэн аль өнцөгөөс нь харахаас шалтгаалан сайн эсвэл муу хүн гэж харагддаг.

Монголын ард түмний дунд олон жилийн турш тэрхүү муу хүний дүрд “тоглосоор” ирсэн нэгэн бол алдарт “90 саяын Гансүх” хэмээх залуу билээ. Та бидний сайн мэдэх, бас нарийн мэдэхгүй л түүх. Гэвч энэхүү “муу хүн”-ий амьдралаас бусдад сургамж болох зүйл өчүүхэн төдий ч байхгүй гэж үү? Тэр буруу юм хийсэн, өмөөрөхийн аргагүй буруу зүйл хийсэн хүн. Гэхдээ муу ч гэсэн хүний л амьдрал юм болохоороо тэр түүх хэн нэгний аугаа баян түүх байж таараа. Тэгэж яривал, тэрхүү “муу хүн”-ий түүх бусдад бүүр ч их сургамжтай байж таарна. Ерөнхийлөгчийг залилсан, магадгүй бүтээгүй л болохоос хийж бүтээх оргилуун хүслээр жигүүрлэсэн хорин дөрөвхөн настай залуу тэр нэгэн өдөр цүнхэндээ ерэн сая төгрөгтэй мөртөө мөхөөлдсөнд очерлоод зогсож байсан гэдэг...

Дэлгэрэнгүй үзэх >
Б-Ө-Ө
2011 оны 10 сарын 20

Ерээд он. Монголын нийгмийн нэн сонирхолтой нэгэн үе. Хамаг юм задгайрсан, идэж уух юмаар өлсгөлөн, харин ер бусын элдэв хов живээр цатгалдсан тийм нэг “солиотой” цаг хугацаа байсан санагддаг. Тэнд ч нэг нь биенээсээ гал гаргаад л, толгой дээгүүр маань нисдэг тавгууд сүлжилдээд л, эсвэл хэн нэг нь тэр хөлөгт нь орж нисээд л, бас нэг нь уулан дээрээс харь гаригийнхантай холбоо ч тогтоож байх шиг...

    Цаг хугацаа алслан холдохын хамтаар монголчууд бидний нүд маань ч  харьцангуй нээгджээ. Нөгөө харь гаригийнхан бидэнтэй уулзсан ч үгүй нисээд алга болж, ер нь гал гэдэг зүйл биенээс биш шүдэнз энэ тэрээс л гардаг гэдгийг ойлгохтойгоо болоод авлаа. Тэр үеийг ингэж боддог юм. Тэдгээр солиотнуудыг буруутгахаасаа илүүтэйгээр “Ямар ард түмэн байна тийм төр засаг байна” гэдэгчлэн тийм зүйлийг хүлээн авах хөрс шороог нь бид өөрсдөө бэлдээд өгчихдөг юм биш үү. Юу ч хэлсэн итгэхэд бэлэн мэдээлэлгүй, мэдлэггүй, гэнэн цаг үе байж дээ. Ийнхүү хүлээн авах хөрс нь бий болонгуут түүн дээр тоглогчид нь аяндаа гараад ирдэг аж.

Дэлгэрэнгүй үзэх >
“ЖАРГАЖ БУЙ” МӨЧ БҮР ТӨЛБӨРӨӨ НЭХНЭ...
2011 оны 6 сарын 27

 Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй ээ л гэдэг. Үнэхээр ч амьдралд таараад алдсан боломж хүртэл хожим бодоход ямар нэгэн үнэ өртгийг биднээр төлүүлсэн л байдаг. Мөн үнэгүй хэмээн санал болгож байгаа бүтээгдэхүүн бүр цаагуураа бидний халааснаас төлбөрөө авсан л байдаг. Эсвэл хэн нэгний зүв зүгээр дайлсан архины “жаргалын” төлбөрийг бид эрүүл мэндээрээ хангалттай давуулан төлцгөөдөг. Захын жишээ авахад л саяхан шахуу хязгааргүй эрх мэдэлтэй хэмээгдэж байсан нэгэн эрхэм тэр цагийн их хүндлэлийнхээ төлбөрийг одоо хэрхэн төлж байгааг нь бид харцгааж л байна. Түүнийг асар их хүндлэн “жаргааж” байсныхаа төлбөрийг нөгөөдүүл нь ингэж авах учиртай байсан юм байжээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой