НИЙТЛЭЛҮҮД
Ирээдүйгүй улс өнгөрснөөрөө бахархана
2012 оны 1 сарын 25

Улаанбаатарчууд бидний аж төрөн суугаа дөрвөн уулын дундах энэ хонхорыг урьд цагт “Хүн чулууны хонхор” хэмээн нэрлэдэг байсан юм гэнэ лээ. Хот хүрээ бий болохоос өмнө энд урьдын эздийнх нь булш бунхан, хөшөө чулуу элбэг байж л дээ. Одоо бидний ажиллаж амьдарч байгаа зарим нэг байшингийн суурийг тэдгээр чулууг оролцуулан барьсан ч гэсэн яриа байдаг. Ийнхүү шинэ үеийнхэн өөрсдийн амьдрах энэ газраа өөрчилсөөр өнөөгийн дүр төрхийг нь бий болгожээ.

Гэтэл энэ газар угаасаа ийм хүн чулуутай байх тавилантай юм уу, монголчууд бид үүнд тийм их дуртай юм уу, нэг мэдсэн “Хүн чулууны хонхор” маань буцаад хүн чулуугаар дүүрч одоо “Хүн чулуун хот” болжээ. Хаашаа ч харсан хүн чулуу, гадна дотны, алдартай алдаргүй, таньдаг таньдаггүй, сайн муу дүүрэн хүн чулуу хотын төвдөө ч их, зах хавиараа бол бүүр бөөнөөрөө эрийлдэн сэрийлдэн хүн айлгана.

Дэлгэрэнгүй үзэх >
Урвагч
2011 оны 2 сарын 18

Өнгөрсөн онд монголчууд бидний дундаас нэгэн “урвагч” төрсөн билээ. Урвагч урвагчдаа бүүр эх орноосоо уравсан гэж байгаа. Бид ер нь ойрд нэгнийгээ шилдгээр л тодруулж байснаас урвагчаар нь тодруулж байгаагүй байх. Манайхан нэгнийхээ мууг үзэх, улайд дуртайг ч хэлэх үү сайхан доромжилцгоож таашаал авах шиг болсон доо, хөөрхий. Бөөн баяр. Эх орноосоо уравсан муу амьтан чанга дэглэмтэй арван долоон жил авалгүй яадаг юм, шоронд хатаа, болж гээд л. Монголчууд бид ч нэгнийхээ зовлонг ямар ойлгох биш, их л хүн муутай улс шиг байгаа юм. Ганцхан муу урвагч, бусад нь эх орондоо хязгааргүй хайртай. Хэрцгий сонсогдож байсан шүү.

Дэлгэрэнгүй үзэх >
Шилдгүүдийн орон
2011 оны 1 сарын 5

Ерээд оны эхэн үед дээ. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай тухайн үед нэгэн шинэ жил дээр “Энэ үнэхээр тансаг ёолк байна” гэж ганц үг хэлчихээд учиргүй их шүүмжлүүлж билээ. Тэгээд тэр буруугаа засах гэж мань эр хэдэн жил ёолк бүрээр л нөгөө “тансаг” гэдэг үгээ аятайхнаар ойлгуулах гэсээр мөн ч олон талаас нь тайлбарласан юм даг. Тэр үед ард түмний амьдрал нийтээрээ ядруухан ч байж, түүний тэр үг тарчиг амьдралыг нь тавласан мэт сонсогдсоноос тэгэж олноороо гомдоцгоосон байх л даа.

Дэлгэрэнгүй үзэх >
“Хөлдүү хүн”-ий өчил
2010 оны 12 сарын 29

Цаад зурагтаар чинь нэгэн “хөлдүү хүн” гарч байна шүү. Ядаж байхад ганцаараа ч биш олуулаа бололтой юм, хөөрхий. Тэрээр архи уугаад гадаа тасарч унаснаас хөлджээ. Гадаа ямар хүйтэн байгаа билээ, харин ч энэ зэрэгтэй амьтайгаа үлдэж. Гар хөлийг нь харахын ч эцэс алга, битүү боолтоор ороожээ. Бодвол хөлдсөн гар хөлөө тайруулах биз. Энэ хүн хичнээн амьд мэнд үлдсэн хэдий ч одоо үлдсэн амьдралаа аймшигтайгаар дуусгах нь нэгэнт үнэн болжээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Тархиа угаалгасны дараах бодол
2010 оны 12 сарын 15

Хүмүүний эдлэх ёстой олон эрх, эрх чөлөөний дотроос нэгэн эрхэм чухал зүйл бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх хэмээх хааж боож болдоггүй айхтар эд байдаг билээ. Энгийн амьдрал дээр ч цаад хүн нь дургүйцэхийг мэдсээр мөртөө сайныг хүсэж хэлээд ад болж байгаа жишээ зөндөө л харагддаг. Гэвч дутагдлын хажуугаар дуугүй байж тэсэхгүй тэр хэлийг яалтай.

Дэлгэрэнгүй үзэх >
Дарга бол хүний нэг төрөл мөн
2010 оны 12 сарын 7

Манай оронд социализмын үед даргыг тийм чухал нарийн бүтэцтэй хүн төдийгүй унацтай ажил болохыг тодорхой мэдэхгүй байсан бөгөөд дарга болцгоохыг төдий л сонирхдоггүй байсан болов уу. Харин сүүлийн үед дарга нарын жинхэнэ мөн чанарыг таних талаар бид нэлээд амжилт олж байна. Миний бие энэхүү нэг сэдэвт зохиолдоо даргыг бусад хүнтэйгээ адилхан хөдөлж явдаг, идэж уудаг ба үржиж өсөх, үхэж үрэгдэх зэрэг байгалиас заяасан онцлогтой нэгэн төрлийн амьтан төдийгүй хүний нэг төрөл гарцаагүй мөн болохыг олон талаас нь батлахыг оролдсон билээ. Мөн даргын сэтгэл зүйн нарийн зөрчил болон балар цагийн дарга орчин үеийнхээс ямар ялгаатай болохыг харьцуулан судлахыг зорьсон билээ. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдаг гэдэг үгийг сануулахын ялдамд судалгаа шинжилгээний минь бүтээлд буруу хазгай, дүгнэж тулгамдаж осолдсон зүйл байх аваас эрдэмтэн нөхөд, нийт уншигчдын саналыг дуртайяа хүлээн авах болно.

Дэлгэрэнгүй үзэх >
Шоронд орсонд орвол...
2010 оны 11 сарын 30

Ж.Батзандан, О.Магнай хэмээх “хоёр гайхал” бий дээ. Тэднийг би сайн танихгүй, мэдэхгүй, хэвлэл мэдээллийн хэмжээнд ойлгох төдий нэгэн. Иргэний нийгмийн том төлөөллүүд. Бид тэднийг янз бүрээр л хэлсээр хэдэн оныг үдлээ гэж. Тэдэнд зарим хүмүүс дургүй, харин зарим нь дуртай. Мэдээж эрх баригчид тэдэнд дургүй байдгийг үнэхээр сайн ойлгож байна. Уг нь эрх баригчдын хичнээн үнэнийг нь хэлэвч хэнд ч гэсэн түмний өмнө авилгач хулгайчаараа дуудуулах юу нь сайхан байв гэж. Хүн л юм хойно адаглаад л ах дүү, хамаатан садан, үр хүүхдээсээ зовдог л биз, хөөрхий. Бид хүртэл лаглайтал таргалчихаад бүдүүн гэж хэлүүлэх дургүй, ухаан муутай мөртөө л тэнэг гэж хэлүүлэх үнэн дургүй л байдаг биз дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Далан (зургаан) Худалч
2010 оны 11 сарын 15

Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди “Титэм үг” номдоо “Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай” гэжээ. Хийгүй ерөнхийлөгчөөс маань хээгүй үг гарахгүй биз. Нэг зүйлийн талаар хамгийн их тэс өөрөөр ярьдаг талбар бол “Монголын улс төр” юм. Мөнгө идсэн эсвэл идээгүй, худлаа хэлсэн эсвэл хэлээгүй, зодоон хийсэн эсвэл хийгээгүй, тагнуул хийсэн эсвэл хийгээгүй, мөнгө өгнө эсвэл өгөхгүй, хүн алсан эсвэл алаагүй, авгайгаасаа салсан эсвэл салаагүй гэх мэтийн эсрэг тэсрэг яриа, байр суурь тэднийх.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой